Бидний тухай

Mэндчилгээ

president

Манай компанийн цахим хуудсанд зочилж байгаа эрхэм танд баярлалаа. Тэртээ 2002 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 12 хүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 120 гаруй ажилчид 5 төрлийн охин компанийн хамт төмрийн худалдаа, борлуулалт болон металл хийц ган бүтээцийн чиглэлээр салбартаа тэргүүлэгч ууган компанийн нэг болтлоо өргөжин тэлсэн байна. “Тэнүүн Өлзий” ХХК нь түүхэн хөгжлийн хорин жилийн хугацаанд үйл ажиллагаандаа бизнесийн ёс зүйг эрхэм болгож харилцагчидаа дээдлэн ажиллаж Цахилгаан эрчим хүч, Металл хийц Ган бүтээцийн үйлдвэрлэл, Хүнд үйлдвэр, Уул уурхай, Барилга байгууламж, Урлаг Спорт, Үйлчилгээний салбаруудад харилцагч бүрийн найдвартай хамтрагч түнш нь байсаар ирсэн бөгөөд бидний энэ амжилт нь хамтдаа ажиллаж ирсэн ажилтан нэг бүрийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой юм. Бид ирээдүйд чанараар тэргүүлсэн, харилцагчийг дээдэлсэн тогтвортой, тасралтгүй хамтын ажиллагааг үйл ажиллагааныхаа гол мөрдлөг болгож итгэлийг чухалчлан ажиллана. Бид ирээдүйд улсынхаа хөгжил дэвшилд гар бие оролцсон бүтээлч хамт олон байж, ажиллаж байгаа салбар бүртээ хариуцлага, хандлагыг эрхэм болгож харилцагчаа дээдлэн урт удаан хугацаанд тогтвортой, байнгын өсөлттэй МУ-ын шилдэг компанийн нэг болж ажиллана гэдэгтээ бат итгэлтэй байдаг бөгөөд хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Манай компанийг сонгон үйлчлүүлдэг хувь хүн, бизнесийн түнш, хамтран ажиллагч байгууллагууддаа цаашдын урт удаан үргэлжлэх бизнесийн хамтын ажиллагаатай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүндэтгэсэн: Тэнүүн Өлзий ХХК-ийн Ерөнхий Захирал: Д. Буян-өлзий

Алсын хараа

Бид Монголдоо төмөр хийц ган бүтээцийн үйлдвэрлэлд техник, технологийн тэргүүлэгч инновацийг нэвтрүүлж, дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг ашиглан монгол хүний ур чадвар сэтгэл шингээн бүтээгдсэн ТӨМРИЙН ТӨГС ШИЙДЛИЙГ ТҮМЭНД ТҮГЭЭН АЖИЛЛАНА.

Үнэт зүйлс

  • Хамт олон: Мэргэшсэн чадварлаг, туршлагатай, тууштай боловсон хүчин бол бидний үнэт зүйл бөгөөд өрсөлдөхүйц цалин, урамшуулал, хангамжийн бодлогоор бид ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг эрмэлзэж залуу үе залгамж халаагаа бид бэлтгэсээр байна.
  • Харилцагчид: Бидний бизнесийн түүхийг хамтдаа бичилцэж байгаа харилцагч бүхний шаардлагад нийцүүлэн бид үнийн хувьд уян хатан, чанартай, хурдан шуурхай байнгын хамтын ажиллагааг санал болгож урт удаан хугацаанд хамтран ажиллана.
  • Хуулиа дээдлэгч : Бид хуулийн хүрээнд бизнесийн болон мэргэжлийн ёс зүйг баримтлан хуулийг дээдлэн сахигч байна.

Бараанууд


Барааны нэр Mетр 1м үнэ Нийт үнэ

Нийт дүн :  
0
* НӨАТ орсон
И-Mэйл
tenuunulzii88@gmail.com
Утас
(+976) 77005161, 96985161, 96355161

Mонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ажилчдын гудамж 1-3 тоот

Facebook url
И-Mэйл амжилттай хуулагдлаа